Ердөө л зургаахан хөдөлгөөнөөр турах арга

 

Турах хүсэлтэй хүмүүсийн дунд ихэвчлэн хэрхэн хурдан хугацаанд турах вэ гэдэг асуулт гардаг. Хүн хэр их калори шатааж байгаагаас хамаарч турах процесс явагддаг. Дасгал, хөдөлгөөн бүр өөр өөрийн гэсэн нөлөөлөлтэй, калори шатаах хэмжээтэй. Тиймээс ямар дасгал, хөдөлгөөн хэр их калор шатаадаг болохыг мэдэж авах нь жингээ хурдан хаяхад чинь туслах болно.

 photo dugui01_zps44cefa21.jpg

1. 1.    Дугуй-Дугуй унах нь нь зүрхний цусан хангамжийг сайжруулж, үйл ажиллагааг нь дэмжихэд тустай нөлөө үзүүлдэг. Энгийн хурдтайгаар нэг цаг орчим дугуй унахад 1000-аас илүү калори шатаах боломжтой байдаг. Харин хүнд жинтэй хүмүүсийн хувьд арай өөр үзүүлэлттэй. Учир нь махлаг хүмүүсийн өөх, тос задрахдаа арай удаан байдаг. Ойролцоогоор 80 киллограм жинтэй эмэгтэй хүн цагийн турш хамгийн хурднаараа дугуй жийхэд 850 калори шатаадаг. Харин эрчүүд 950 орчим калорийг шатаадаг байна. Муугүй байгаа биз?

 photo dees0121_zps4bcf780e.jpg

2. 2.    Дээс-Дээсийг зөвхөн багачууд л тоглодог юм биш. Нэмэлт тоног төхөөрөмж шаардахгүйгээр турах үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх сайхан санаа шүү. Нэг цаг идэвхитэй дээс тоглоход эрэгтэй хүн 850 калор, эмэгтэй хүн 750 калор шатаадаг байна. Та өдөр бүр тогтмол 10-20 минутыг дээс тоглоход зарцуулж чадвал үр дүн хурдан мэдрэгдэх болно.

 photo dswimming021_zps60700f1a.jpg

3. 3.    Сэлэх-Хөлрөх дургүй юу? Тийм бол усанд сэлэхийг зөвлөж байна. Сэлэх нь хамгийн их калор шатаадаг хөдөлгөөнүүдийн гуравдугаарт бичигджээ. Нэг цаг усанд сэлэхэд эрэгтэй хүн 840 калор, эмэгтэй хүн 750 калори шатаадаг. Мөн усанд сэлснээр суларсан арьс чангарах давуу талтай юм.

 photo aerobek_zpsee3d375c.jpg

4. 4.    Аэробек-Аэробикоор хичээллэвэл чи хэдэн сарын дараа бие чинь мэдэгдэхүйц хөнгөн санагдахыг мэдрэх болно. Эхэндээ чамд бага зэрэг хэцүү юм шиг санагдаж болох ч хэдхэн хичээлийн дараа сэтгэл чинь сэргэж үр дүнг нь мэдрэх болно. Бүтэн цаг аеробекээр хичээллэхэд 680 калор шатаадаг. Мөн целлютийг багасгадаг давуу талтай.

 photo dzumba4545_zps81c7b61f.jpg

5. 5.    Зумба-Цагт 400-700 калор шатаах чадалтай Зумба танд ямар гайхалтай эрч хүч өгөхийг төсөөлж байна уу? Зумбагаар хичээллэснээр жингээ хаяхаас гадна, хөдөлгөөний эвсэлтэй болох давуу талтай. Хэрвээ та ажил дээрээ стресстэй ажил эрхэлдэг бол зумбагаар хичээллэхийг зөвлөж байна. Цоглог, хэмнэлтэй ая нь сэтгэлийг чинь сэргээж, тархинаас аз жаргалын гормон ялгаруулах болно.

 photo dsewimwater_zps07b66f10.jpg

6. 6.    Усны аэробек-Хэрвээ чи хөлрөх дургүй, тэгээд их хэмжээний калори шатаахыг хүсэж байвал усны аэробекээр хичээллээрэй. Усанд сайн сэлж чаддаггүй, эсвэл сэлэхийг хүсдэггүй хүмүүст тохиромжтой. Усны аэробек хийснээр цагт 200-400 калор шатаах боломжтой юм.  

Буцах »



Сэтгэгдэл

Бараа бүтээгдэхүүн

ДЭЛГЭРЭНГҮЙ...

Дээш очих